Таван Богд Нура · Платформ шилжилт

L'Occitane Mongolia
вэбсайтыг
Shopify-руу нэвтрүүлэх

mn.loccitane.com вэбсайтыг L'Occitane France-н шинэ жишиг загварт нийцүүлэн Shopify платформ дээр шилжүүлэхтэй холбоотой платформын чадамж, багц төлөвлөгөө болон хэрэгжүүлэлтийн арга барилын танилцуулга.

Зориулсан L'Occitane Mongolia
Боловсруулсан Таван Богд Нура ХХК · Дижитал Инновацын Алба
Огноо 2026 оны 05 сар
ТАНИЛ-
ЦУУЛГА
2026
Одоо mn.loccitane.com · Siro
Зорилго L'Occitane жишиг загвар · Shopify

Жишиг загвар: my.loccitane.com, loccitane.com.tr, болон бусад зах зээлийн сайтууд аль хэдийн Shopify платформ дээр ажиллаж байна.

SCROLL
01 · Хэрэгцээ

Шинэ жишиг загвар,
шинэ үндэс суурь

Одоогийн төлөв

mn.loccitane.com

Siro CMS дээр хөгжүүлсэн вэбсайт
  • L'Occitane Maison-ы шинэ дизайны систем (AURA)-той нийцэхгүй
  • Хуучин технологид суурилсан, шинэчлэлт удаан
  • Дотоодын тусгай хөгжүүлэлт шаардсан тусдаа платформ
  • Бусад зах зээлийн жишиг сайтуудтай туршлагын хувьд адил биш
Зорилтот төлөв

L'Occitane Жишиг Загвар

my.loccitane.com стандартын дагуу · Shopify
  • AURA дизайны системийн бүрэн хэрэгжилт
  • Дэлхийн L'Occitane Maison-ы сайтуудтай адил туршлага
  • Олон улсын CDN дээр ажилладаг хурдан, найдвартай
  • Брэндийн шинэчлэлтийг шууд хүлээж авах боломжтой
8+

WeCanFly агентлагийн case study-д тодорхой бичигдсэнээр Польш нь L'Occitane-н Shopify руу шилжсэн анхны зах зээл бөгөөд одоогоор 8 зах зээлийг Shopify Plus руу нэвтрүүлэх ажил хийгдэж байна. pl.loccitane.com (Польш) аль хэдийн Shopify дээр бэлэн ажиллаж байгаа тул Монголд нэвтрүүлэх бүрэн боломжтой — мөн L'Occitane-н зүгээс Shopify theme аль хэдийн бэлэн байгаа болохоор үндсэн дизайн, бүтцийг шинээр хийх шаардлагагүй.
Эх сурвалж: wecanflyagency.com/portfolio/loccitane

02 · Платформын сонголт

Яагаад Shopify?

Таван Богд Группын хэмжээнд бүх e-commerce платформуудыг Shopify руу нэвтрүүлэх стратегийн шийдвэр гарсан. Энэ нь зөвхөн загвар таарах төдийгүй, бизнесийн үндэсний шийдэл.

— 01

Брэндийн нэгдмэл стандарт

L'Occitane Malaysia (my.loccitane.com), Турк, Сингапур зэрэг олон зах зээлийн сайтууд аль хэдийн Shopify дээр ажиллаж байгаа тул AURA жишиг загварыг шууд авч хэрэгжүүлэх боломжтой.

— 02

Группын дотоод нэгдэл

Таван Богд Группын бусад e-commerce төслүүдтэй адил платформ ашигласнаар туршлага, мэдлэг, нөөц хуваалцах, техникийн дэмжлэг хялбар болно.

— 03

Дэлхийн стандарт SaaS

Shopify нь 2 сая+ онлайн дэлгүүр хэрэглэдэг, дэлхийн хамгийн том e-commerce платформ. Аюулгүй байдал, найдвартай ажиллагаа, шинэчлэл нь автоматаар хүлээж авагдана.

— 04

Богино хугацааны нэвтрүүлэлт

Тусгай хөгжүүлэлт хийхгүйгээр зөвхөн theme сонгож, бүтээгдэхүүнээ оруулаад л богино хугацаанд ажиллаж эхлэх боломжтой — энэ нь ROI хурдан буцаагдана гэсэн үг.

— 05

Бие даан ажиллах боломж

Shopify нь техникийн мэдлэг шаардахгүй цогц платформ. Маркетинг, борлуулалт, агуулах удирдлагыг компанийн дотоод баг бүрэн өөрсдөө хариуцаж явах боломжтой.

— 06

App ecosystem-ийн өргөн боломж

Shopify App Store-д 8,000+ нэмэлт програм байгаа тул ямар ч дотоодын онцлогт нийцсэн (агуулах, төлбөр, мессеж, loyalty гэх мэт) шийдэл оруулах боломжтой.

03 · Платформын чадамж

Бүрэн төгс цогц
e-commerce платформ

Shopify нь тусдаа хэрэгсэл нэгтгэх биш, цогц шийдэл болж ажиллах боломжийг олгодог. Энэ нь сар бүрийн нэмэлт хөгжүүлэлтийн зардал шаардахгүй гэсэн үг.

Drag-and-drop засварлагч

Theme editor дотор кодгүйгээр хуудас бүтээх, өөрчлөх. Маркетингийн баг өөрсдөө кампанит ажил, хуудас бүтээнэ.

Бүтээгдэхүүний удирдлага

Хязгааргүй бүтээгдэхүүн, вариант, цуглуулга, нөөц удирдлага. Хайлт, шүүлтүүр автомат.

$

Олон төлбөрийн арга

Shopify Payments, картын төлбөр, дотоодын payment gateway-уудтай интеграц боломжтой.

Орлогын аналитик

Бодит цагийн dashboard, борлуулалтын тайлан, AI-powered insights, custom report (Advanced+).

@

Email маркетинг

Shopify Email, abandoned cart, segmentation, автомат кампанит ажлууд нэг dashboard дотроос.

Inventory удирдлага

Олон агуулах, олон цэг (Advanced-д 10 цэг хүртэл), real-time stock sync, threshold анхааруулга.

Олон сувгийн борлуулалт

Instagram, Facebook, TikTok, Google Shopping-той шууд холбогдоно. Захиалга бүгд нэг газар.

SEO ба хурд

Дэлхийн CDN, автомат image optimization, structured data — SEO мэргэшсэн платформ.

Хэрэглэгчийн данс

Loyalty, wishlist, order history, profile удирдлага бэлэн. CRM интеграц хялбар.

POS интеграц

Дэлгүүрийн борлуулалт, онлайн борлуулалт нэг систем дотор unified inventory & customer data.

API ба хөгжүүлэлт

REST, GraphQL API, webhooks, custom apps — дотоодын систем (агуулах, ERP)-той интеграц үндсэндээ боломжтой.

24/7 дэмжлэг

Shopify-аас өөрөөс нь 24/7 техникийн дэмжлэг — Advanced төлөвлөгөөнөөс эхлэн чат, утас, имэйл.

99.99%
Uptime баталгаа
8,000+
App store нэмэлтүүд
175+
Улсад үйл ажиллагаа явуулж байна
24/7
Тусламж авах боломжтой
04 · Shopify багц төлөвлөгөө

Багц сонголтууд

Shopify-ийн 4 үндсэн багцын аль нэгийг сонгох боломжтой. Манай зөвлөмж — Advanced (доор онцолсон): эхний 3 сард зөвхөн $1, 15 staff аккоунт. Хэрэв 15-с илүү хүнд админ эрх шаардлагатай, эсвэл нэгээс олон вэбсайт нээх хэрэгтэй гэж үзвэл өөрсдөө Shopify талтай шууд холбогдон санхүүгийн мэдээллээ явуулаад 1 жил эсвэл 3 жилийн гэрээгээр тохирсон эрх авах боломжтой.

Basic

Шинэ дэлгүүр эхлүүлэгчид
$39/ сар
эсвэл $29/сар (жилийн төлбөрөөр)
  • 2 staff аккоунт
  • Үндсэн тайлан
  • 2.9% + 30¢ төлбөрийн шимтгэл
  • 10 inventory location
  • Үндсэн POS

Grow

Тогтсон урсгалтай дэлгүүрт
$105/ сар
эсвэл $79/сар (жилийн төлбөрөөр)
  • 5 staff аккоунт
  • Мэргэжлийн тайлан
  • 2.6% + 30¢ төлбөрийн шимтгэл
  • PII доступ, тээврийн даатгал
  • Бага шимтгэл, илүү ажилтан

Plus

Дэлхийн хэмжээний enterprise брэндүүдэд
$2,300/ сар
enterprise гэрээгээр
  • Хязгааргүй staff аккоунт
  • Бүрэн customize-тэй checkout
  • 200 inventory location
  • 9 expansion store
  • Launchpad автоматжуулалт
  • Тусгай менежер, 24/7 утсаар
Манай зөвлөмж

Shopify Advanced — L'Occitane Mongolia-д тохирох эхний сонголт

15 staff аккоунт нь маркетинг, борлуулалт, агуулах, контент гэх мэт хэлтэс бүрд эрх олгох боломж. Custom тайлан, олон валют, олон улсын зах зээлийн чадамж нь L'Occitane Maison-ы стандарттай нийцнэ. Эхний 3 сар $1 гэдэг нь нэвтрүүлэлтийн үед эрсдэлгүй туршиж үзэх боломж юм.

15
Staff аккоунт
$1
эхний 3 сар
2.4%
+ 30¢ хамгийн бага шимтгэл
88%
Тээврийн хямдрал
05 · Хэрэгжүүлэлтийн загвар

Хоёр сонголтот арга барил

Та өөрсдөө бүрэн удирдан хийх эсвэл шаардлагатай хэсэгт зөвхөн манайхаас тусламж авах — энэ хоёр загвараар ажиллах боломжтой.

А · Бие даан хийх загвар

Self-managed setup

Жуулчин ХХК-н зүгээс бэлэн Shopify theme-ээ customize хийх, домэйнээ тохируулах, барааны мэдээлэл оруулах ажлуудыг хариуцна.

0₮ — Манай талаас төлбөргүй
Энэ хэсэгт төлбөр бодогдохгүй
  • Theme сонголт ба худалдан авалт (Shopify Theme Store)
  • Theme-ийн settings/customization-аар брэндийн өнгө, шрифт тохируулах
  • Домэйнийг (mn.loccitane.com) Shopify-д холбох
  • Бүтээгдэхүүн, ангилал, контент оруулах
  • Shopify-ийн өөрийн нь support болон documentation ашиглах
Б · Тусламж шаардсан загвар

Developer-assisted setup

Та зарим техникийн ажиллагааг манайхаас хүсэхээр бол — хөгжүүлэгчийн хүн-цагаар тооцож гэрээ хийнэ. Тодорхой нөөц шаардсан зүйлд ашиглана.

93,500₮/ хүн-цаг
Нэвтрүүлэлтийн багаас тусламж, үйлчилгээ авах үнэ НӨАТ-тэй
  • Theme дотор custom-section, layout засвар
  • AURA дизайны системийг theme дээр нарийн тааруулах
  • Liquid template хөгжүүлэлт
  • Тусгай ажиллагаа нэмэх (Shopify Apps дэмждэггүй)
  • Контент migration (Siro → Shopify) автоматжуулалт
  • SEO redirect map тохиргоо
06 · Үнийн санал

Тусдаа үнийн санал-аар албажуулна

Эдгээр үнэ нь танилцуулга төдий бөгөөд тусдаа гаргах албан ёсны үнийн саналд эцэслэгдэнэ. Дотоодын зарим нэгдсэн үйлчилгээний үнэ одоогоор баталгаажаагүй байгааг анхаарна уу.

— 01

Theme худалдан авалт, customize, домэйн, бараа оруулалт

Хэрэв L'Occitane Mongolia өөрсдөө бүрэн хариуцаж хийх бол — манай талаас энэ хэсэгт төлбөр бодогдохгүй.

ҮнэгүйМанай талаас оролцоогүй ажиллагаа
— 02

Хөгжүүлэгчийн тусламжтай ажиллагаа

Дээрх "Б-загвар"-ын дагуу та хүсэлт гаргавал хүн-цагаар бодож гэрээний дагуу нэхэмжилнэ.

93,500₮/ хүн-цаг (НӨАТ багтсан)
— 03

Агуулахын систем интеграц

L'Occitane Mongolia-ийн одоо ажиллаж байгаа агуулах/ERP системтэй Shopify-ийг real-time холбох ажиллагаа.

ТусдааХэрэгцээ нарийвчилсны дараа үнэ гарна
— 04

Дотоодын төлбөрийн системийн нэвтрүүлэлт

Монголын банкны карт, QPay, SocialPay гэх мэт дотоодын төлбөрийн шийдлүүдийг Shopify checkout-той холбох.

ТусдааХэрэгцээ нарийвчилсны дараа үнэ гарна
★ ЧУХАЛ

Нэвтрүүлэлтийн нийт үнэ болон гүйлгээний шимтгэлийн үнэлгээ одоогоор албан ёсоор батлагдаагүй байгаа тул эдгээр тоо нь үнийн ерөнхий төсөөлөл өгөх зорилготой. Эцсийн үнийн санал нь хамрах хүрээний нарийвчилсан шинжилгээний дараа тусгай баримтаар өгөгдөнө.